Энэ сарын 25-ны өдөр  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд таван кг 750 гр жинтэй нярай мэндэлжээ. Дөнгөж төрсөн хүү тухайн айлын найм дахь хүү болж байгаа бөгөөд түүний ээж өдгөө 33 настай аж.

Эх өөрөөрөө төрсөн бөгөөд эх, хүүхдийн бие сайн байгаа хэмээн эмч нар мэдэгдсэн байна. 5 кг 750 гр, 64 см урттай төрсөн хүү одоогийн байдлаар Монгол улсад төрсөн хамгийн их жинтэй нярайнуудын тоонд тооцогдож байна.

Монголын үрс маш олон болох болтугай.