УДЭТ-аас гараагаа эхэлж “Хувьсал” продакшнд ажиллаж байсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар өрх тусгаарлаж “Аримун” хэмээх продакшн байгуулсан. Тэдний анхны уран бүтээл болох “Халуун зүрх” киноны нээлт өчигдөр боллоо.

Энэхүү уран бүтээлийн зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, Ерөнхий зураачаар Г.Гүенбаатар, Ерөнхий зураачаар Ц.Хүрэлбаатар, Гэрэлтүүлэгчээр Э.Батнямбуу, Дууны найруулагчаар Э.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолч Б.Цогбаяр, эвлүүлэгчээр У.Гантулга, зургийн даргаар Б.Ганхөлөг нар ажиллажээ. Тус киноны гол дүрд жүжигчин Б.Тамир, А.Ганчимэг нар болон жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү тоглосон юм. 

Киноны тухайд цухас дурдвал, Бяцхан охин ойд ээжээсээ төөрч, цасан шуурган дунд хоёр биенийгээ арайхийж олно. Ингээд ээж нь охиноо осгохоо хамгаалж, гадуур хувцсандаа боож тэвэрсээр өөд болчихдог. Цааш үйл явдал хэрхэн өрнөхийг кино театрыг зорин очиж учгийг тайлаарай.

О.Ариун