“Авьяаслаг монголчууд-2016” шоуны оролцогч бяцхан чоно Энжи буюу А.Эрдэнэцэцэгийг өдгөө танихгүй хүн ховор биз ээ. Бяцхан жаалууд бол андахгүй сайн мэддэг болсон. Эгдүүтэй Энжи охин дуучин Э.Чулуунчимэгийн “Зүгээр л инээмсэглэ” дууг олон нийтэд хүргэж, жинхэнэ хит болгож чадсан авьяаслаг нэгэн. Дуулахаас гадна шаггүй жүжиглэх авьяастай гэдгээ  "Гэр дүүрэн охид" телевизийн олон ангит кинонд тоглон харуулаад авсан юм. Тэгвэл энэ удаад жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран “Халуун зүрх” уран сайхны кинонд тогложээ. Кино нээлтийн үеэр түүний дэгжин гоёл олны харцыг өөр дээрээ татаж байсныг энд онцлоход таатай байна. 

Д.Ана