Монголын кино урлагийн түүхийн хуудаснаа олон улсын кино наадмаас хамгийн олон шагналыг хүртсэн гэгддэг "Хадаг" уран сайхны киног үзээгүй хүн ховор биз ээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон тус киног Монголын гурвал хэмээн алдаршсан “Талын хот”, “Нохойн орон”, “Монголын дуу” зэрэг баримтат кинонуудаараа дэлхийн хийгээд Монголчуудын танил болсон эхнэр нөхөр П.Бросенс, Ж.Вуудвоорт нар тус киноны зохиолыг бичиж, найруулсан байдаг. Асуултаас илүүтэй хариултаар дүүрэн байсан дэлгэцийн бүтээлд жүжигчин Б.Цэцэг тоглосон билээ. Тухайн үедээ түүнийг хэн ч мэддэггүй, таньдаггүй байсан гэхэд хилсдэхгүй. Харин өдгөө төрсний дараах илүүдэл жингээ хасах зөвлөгөөгөө сошиал ертөнцөд тавьснаараа олон бүсгүйчүүдийн эчнээ танил болсон нэгэн. Тэрбээр “Mongolian Connection” уран сайхны киноны нээлтийн арга хэмжээний үеэр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсан "Хадаг" киноны гол дүрийн эмэгтэйд тоглоод Азийн шилдэг эмэгтэй жүжигчин болж байсан билээ. Ганц бие ээж жүжигчин бүсгүй "манай гэрэл зурагчин"-ы дуран авианд ийнхүү өртжээ. 

Д.Ана