Эрүүгийн цагдаагийн албанаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын хилээр иргэн Б гэгч нь улаан өнгийн пошиктой химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлж байна” гэх мэдээллийг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. 

Шалгалтын явцад Иргэн Б нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд боомтоор “ЭБАШ” ХХК-ны тусгай зөвшөөрлөөр 69 ширхэг поошиктой химийн бодисыг нэвтрүүлэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод авчирсан байна.

Химийн хорт бодис ашиглах, тээвэрлэх, худалдан авах тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулж, тээвэрлэж, үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглаж байсныг Онцгой байдлын ерөнхий газрын агуулахад хураан авч, гаалийн байгууллагатай хамтран шалгалтын үйл ажиллагааг явуулж байна.