Хань ижилтэй хүмүүс сэтгэл хөрөх нь ямар шинж тэмдэг үйлдэлүүдтэй юм болоо. Би 1 хүүхэдтэй, өнөө маргаашгүй 2 дахь хүүхдээ өлгийдэн авах гэж байгаа хүүхдийг нь өөрт нь өгөөд 2 тийшээ болчихмоор санагдаад байх юм.

Ер нь муудалцах тоолондоо салчих юмсан гэж бодогдоод байдаг болсон. Нөхөр маань байнга уугаад байдаггүй. Намайг хол хэд хоног явахаар ууна. Уучаад маргааш нь үргэлжлүүлэх ч үе бий гэхдээ цөөхөн тэгээд ууж идсэн үедээ машин тэрэгээ барьж явчих гээл ер нь ууж идхээрээ их төвөгтэй утсаа салгана хаана яваа амьд үгүй нь мэдэгдэхгүй эрүүлд нь хэлэхээр хэрүүл болно. Хажууд нь байхад тийм халуун дулаан уур амьсгалгүй. Би ч өөрөө их ааштай шазруун. Намайг хэрэлдэх болгондоо хүний нулимсанд цадахгүй байна уу бузар минь гэдэг. Ер нь янз бүрээр дуудаж доромжилно л доо тэгээд уучлалт гуйж үзээгүй ээ надаас. Хэрэлдсэнийхээ маргааш юм уу нөгөөдөр нь би өөрөө инээчихсэн гүйж байдаг юм.

Ер нь ихэнхдээ муудалцаж байдаг. Салчих юмсан гэдэг бодол их ойр ойрхон бодогдоод байдаг болчихлоо. Сэтгэл хөрсөн юм болов уу гэж бодогдох юм. Амьдрал зохиогоод хүний сайн мууг мэддэг хүмүүс нь зөвөлгөө өгөөч