Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болох гэж байгаа билээ. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус өдрүүдэд архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргав.