Найз залуу маанай 22 настай энэ хавар их сургуулиа төгсөнө, харин би 20 настай дөнгөж 2-р курсын оюутан. Бид 2 үехрээд 5 жил, бие биедээ анхны гэсэн бүхнээ зориулаад 3 жил болох гэж байна…

Бид хоёр яг албан ёсоор тусдаа гараагүй ч гэсэн хамт амьдардаг хосууд, хоёр талын аав ээж гайгүй бэлтэй болохоор яанаа ийнээ гэж санаа зовох зүйлгүй эвтэй сайхан л амьдарч байна. Гол асуудал гэвэл найз залуу маань надаас байнга хүүхэд нэхдэг болчихлоо… Урьд нь хүүхэдтэй болж байсан ч яг тэр үеэр асуудалтай таарамж муутай байсныг ч хэлэх үү бид хоёр талын аав ээждээ бид 2 бүтэхгүй нь энэ хүүхдийг гаргахгүй тэгээд ч би сурж боловсормоор байна гээд авахуулчихаж байсан, би ч эргэж харицахгүйдээ гээд шүд зуугаад салж байсан…

Гэтэл манай хүн салахгүй гэж гүйсээр байгаад эвлэрсэн, дэндүү их хайртай биеы биендээ. Үеийнхэн нь ээж аав болоод байгаа болохоор ч тэр юмуу одоо ярьдаг сэдэв нь хүүхэд, би ч эхэндээ эхлээд мэдлэг боловсролтой болох нь зөв тэгээд ч хүүхэд төрүүлвэл завсардана нтр гээд л ярилцаад хойшлуулдаг байсан. Харин одоо бол байнга нэхээд л миний хань хичээлдээ явдгаараа яв хайр нь хүүхдээ харна гээд секс хийх болгондоо дотор нь тавинэ гээд гуйдаг гүрийдэг тэр нь ч хэрэгжиж байна…

Хамгийн гол нь аав ээж найз залууг маань гадагшаа үргэлжлүүлж сургана гээд байгаа, гэтэл энэ хүн надаас энд тэс хөндлөн юм нэхээд байх юм. Хүсээд байгаа хүүхдийг нь төрүүлж өгөх үү? Аль эсвэл хүүхэд олдоогүй байгаа дээр нь хамгаалах уу? Бас нэг юм гэвэл манай хүн бэлгэвч хэрэглэх асар дургүй анхнаасаа л тийм байсан, бие биедээ үнэнч болоод тэр үү?

Эрчүүд бүгд ийм дургүй юу?