Энэ сарын 12-ны өдөр буюу өнгөрөгч баасан гарагт яам, агентлагуудын албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас дэлгэлээ. Энэ удаад газрын дарга нарын ХОМ-ын дэлгэрэнгүйг хүргэж байна.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Ядамын Амаржаргал. Тэрбээр энэхүү албан тушаалт 2019-1-15-ны өдөр томилогдон ажиллаж байгаа. Гэр бүлийн нийт орлого нь 5050.00 бол үүнээс өөрийн орлого нь 19371.66 ажээ. Гурван орон сууцтай, зуслангийн байшин нэг, Суудлын жижиг машин,Toyota, Camry- 1, 513ширхэг хувьцаатай бөгөөд 55000.00 зээлтэй гэж мэдүүлжээ.

Эрүүл мэндийн яамны газрын дарга Рагчаагийн Оюунханд. 2018-10-26-ны өдөр томилогдсон. Гэр бүлийн орлого нь 20041.60 бол өөрийн орлого нь 63200.31 ажээ. Орон сууц 4 бөгөөд нийт 332041.70 төгрөгийн үнэтэй юм байна. Өмчлөх-700м2-1 бөгөөд Хавцлын зам ХХК, Эрдэнэс таван толгой Бусад, 1072 хувьцаа болон ноогдол ашиг 50 хувийг эзэмшдэг гэжээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Ариунболдын Батболд. Түүний гэр бүлийн орлого 0 бол 96475.58 өөрийн орлого гэжээ. Орон сууц 1, авто граж 1 нийт 228000.00 төгрөгийн үнэтэй аж. Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нь 30000.00 гэж үнэлжээ. Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 147302.05 бөгөөд 118253.34 авлагатай хэмээн өөрийн ХОМ-дээ мэдүүлжээ. Инвинсибл ХХК-нд 50 хувийн хөрөнгө оруулагч юм байна.

Эрчим хүчний яамны газрын дарга Баатарын Сандуйжав.  Тэрбээр 2015-12-31нд томилогдон ажиллаж байгаа. 55925.64 өөрийн орлого бол 73579.72 гэр бүлийн орлого нь ажээ. Орон сууц 2, авто граж 1 бөгөөд нийт 298000.00 төгрөг гэжээ. Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 100- 1 бол 47000.00 төгрөгийн үнэтэй аж. Хонь-30, Үхэр-39, Адуу-6 нийт 27900.00 төгрөг хэмээжээ. Эзэмших эрхийн 2 газартай бол 27500.00 төгрөгийн үнэт эдлэлтэй гэнэ. Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 339433.18 бөгөөд 98000.00 төгрөгийн авлагатай гэж ХОМ-доо мэдүүлсэн байна. Гэр бүл ХК-нд 5897ширхэг хувьцаа эзэмшдэг аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга Батмөнхийн Нансалмаа. Тэрбээр энэхүү албан тушаалт 2016-8-30-нд томилогдон ажиллаж байгаа. Гэр бүлийн нийт орлого нь 63393.50 бол үүнээс өөрийн орлого нь 8780.00 ажээ. Хашаа, байшин 1, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 1, Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл 102.52 бөгөөд 31426.19 зээлтэй юм байна. Эрдэнэс таван толгой ХК-нд 1072 ширхэг хувьцаатай гэж мэдүүлжээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Лундаажанцаны Оюун-Эрдэнэ. Тэрбээр энэхүү албан тушаалт 2018-10-11-нд томиологдон ажиллаж байгаа. Гэр бүлийн орлого 0 бол үүнээс өөрийн орлого нь 7199.23 ажээ. Орон сууц 1, Суудлын жижиг машин,Toyota, RAV 4- 1, Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нь 24000.00 үнэтэй юм байна. Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 80000.00 гэж ХОМ-ээ өгчээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга Түвдэнбямбын  Оюунчимэг. Тэрбээр энэхүү албан тушаалт  2016-8-29-нд томилогдон ажиллаж байгаа. Гэр бүлийн орлого нь 329.26 бол үүнээс өөрийн орлого нь 39165.04 ажээ. Орон сууц 2, Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 400- 1, Үхэр-26, Хонь-203 бөгөөд 42300.00 үнэлгээтэй. Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 29521.37 бөгөөд Эрдэнэс таван толгой ХК-ны 1072 хувьцааг эзэмшдэг гэжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн газрын дарга Пэрэнлэйн Энхтайван. Тэрбээр энэхүү албан тушаалт  2018-8-13-нд томилогдон ажиллаж байгаа. Гэр бүлийн орлого нь 8400.00 бол үүнээс өөрийн орлого нь 19369.62 ажээ. Суудлын жижиг машин,Hyundai, Sonata 6- 1 бөгөөд 12000.00 төгрөгийн үнэтэй.  Хонь-30, Адуу-5 нийт 6900.00 өртгөөр үнэлсэн. Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 1052.48 бол 16000.00 зээлтэй хэмээн ХОМ-дээ мэдүүлжээ.

Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга Лүндэнбазарын Билэгжаргал.  Тэрбээр энэхүү албан тушаалт 2018-12-31-нд томилогдон ажиллаж байгаа. Гэр бүлийн нийт орлого нь 215354.14 бол үүнээс нь 128322.30 өөрийн орлого ажээ. Орон сууц 2, автомашин зогсоол 2, Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 үүнийгээ 140000.00 хэмээжээ. Хонь-50, Адуу-10 бол 38000.00 төгрөгөөр үнэлсэн байна. Эзэмших эрхтэй газар 1, өмчлөх эрхтэй газар 1  бөгөөд Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нь 305000.00 үнэтэй гэжээ. Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 13527.25 бол Авлага 10000.00 ажээ. Патент-1 эрхтэй гэж ХОМ-дээ мэдүүлсэн байна. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Дондогийн Амарбаясгалан. Түүний гэр бүлийн орлого нь 765.00 бол үүнээс 725.51 өөрийн орлого ажээ. Орон сууц 1, гэр 1, Жийп болон туулах чадвар өндөр,Subaru, Outback- 1 бөгөөд 24000.00 үнэтэй юм байна. Хурдан удмын адуу-50, Үхэр-30, Хонь-200 бөгөөд 98000.00 төгрөгийн үнэтэй гэжээ. Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нь 2000.00 төгрөгийн үнэлгээтэй бол 500.00 төгрөгийн авлагатай гэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Төмөрбаатарын Нармандах. Тэрбээр энэхүү албан тушаалт 2018-12-25-нд томилогдон ажиллаж байгаа. Гэр бүлийн орлого нь 11634.70 бол үүнээс өөрийн орлого нь 23075.62 ажээ. Орон сууц 2, Суудлын жижиг машин,Toyota, Prius- 1, Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1 нийтдээ 142161.66 үнэтэй юм байна. Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлээ 7300.00 үнэлжээ. Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 18696.05 бөгөөд Ганнэгдэл ХХК-нд 20 хувийн хөрөнгө оруулалт хийжээ. Тусгай зөвшөөрөл-1 эзэмшдэг хэмээн ХОМ-дээ мэдүүлсэн байна. 

Татварын ерөнхий газрын дарга Орсоогийн  Тэнгис. Тэрбээр энэхүү албан тушаалт 2018-12-12-нд томилогдон ажиллаж байгаа. Гэр бүлийн орлого нь 0 бол өөрийн орлого нь 286923.12 гэжээ. Зуслангийн байшин 2, Орон сууц 2, үйлчилгээний зориулалттай үлй хөдлөх хөрөнгө 1, авто зогсоол 1 эдгээрийг нь 1040000.00 төгрөгөөр үнэлжээ. Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570- 1 бөгөөд Эзэмших-2га-1, Эзэмших-650м2-1, Өмчлөх-700м2-1 газартай 120000.00 төгрөг үнэтэй гэсэн байна. Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нь  530000.00 төгрөгийн үнэлгээтэй ажээ. Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 1231476.95 бол 69000.00 төгрөгийн авлагатай. Жугамт Солюшн ХХК ХХК, Нар адвокейтс ХХК ХХК, Ти энд Би бродерс ХХК ХХК, Эрдэнэс Таван толгой ХК ХК-иадуус 50%, 100%, 50%, 1% ноогдол ашиг хүртдэг гэжээ. Эрх-2, Тусгай зөвшөөрөл-1 хэмээн өөрийн ХОМ-дээ мэдүүлжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газрын дарга Даваасүрэнгийн Батсүрэн. Тэрбээр энэхүү албан тушаалт 2018-8-1-нд томилогдон ажиллаж байгаа. Гэр бүлийн орлого нь 45564.00 бол өөрийн 8581.83 орлого ажээ. Орон сууц 1, гэр 1, хашаа байшинтай бол нийт 101177.00 үнэтэй гэжээ. Өмчлөх эрхийн 1 газартай бөгөөд Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 5472.00 төгрөг бол  59270.00 төгрөгийн зээлтэй гэжээ.

Татварын ерөнхий газрын дарга Дондогийн  Сайханчулуун. Тэрбээр энэхүү албан тушаалт 2016-9-12-нд томилогдон ажиллаж байгаа. Түүний гэр бүлийн орлого 39357.00 бол үүнээс 151929.60 өөрийн орлого ажээ. Орон сууц 2, зуслангийн байшин 1, авто зогсоол 1 хэмээж эдгээр хөрөнгөө 327500.00 үнэтэй гэжээ. Суудлын жижиг машин,Toyota, Camry- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Highlander- 1 нийт 69000.00 үнэтэй юм байна. Үхэр-9, Хонь-270 бөгөөд 26400.00 төгрөгөөр үнэлжээ. Эзэмших-0.7га-1, Өмчлөх-592м2-1 нийт үнэ нь 12000.00 аж.  Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл  87262.00 бол Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 133839.54 гэж ХОМ-дээ мэдүүлсэн байна. Эрдэнэс таван толгой Бусад 1072 хувьцаатай юм байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга  Энхболдын Сансарбаяр. Түүний гэр бүлийн хөрөнгө орлого нь 150000.00 бол өөрийнх нь орлого 15432.30 ажээ. Орон сууц 1, авто граж 1 нийт үнэ нь 196810.00 гэв. Суудлын жижиг машин,Toyota, Prius c- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Vanguard- 1 бөгөөд 38000.00 үнэтэй юм байна. Адуу-4, Үхэр-28, Хонь-200, Ямаа-180 бол эзэмших эрхийн 1 газартай гэжээ. Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл 600.00 төгрөг хүрнэ. Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 51689.66 бол 109100.00 төгрөгийн зээлтэй гэж ХОМ-дээ мэдүүлжээ.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Газрын дарга  Мянгаагийн Баяраа. Түүний гэр бүлийн орлого 134259.86 бол 40271.78 өөрийн орлого нь. Орон сууц 3, Үйлдвэрлэлийн зориулалттай 1, авто зогсоол 2 бол нийт  698000.00  үнэтэй аж. Ямаа-160, Хурдан удмын адуу-4, Адуу-17, Хонь-320, Үхэр-23 бөгөөд 104720.00 үнэтэй юм байна.  Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл 86036.67 бөгөөд 3300.00 зээлтэй гэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны газрын дарга Нацагдоржийн Жавхлантөгс. Түүний гэр бүлийн орлого  0 бол  17903.60  өөрийн орлого ажээ. Орон сууц 1, авто граж 1 нийт үнэ нь 243500.00. Хурдан удмын адуу-3, Адуу-15 үүнийгээ 16500.00 төгрөгөөр үнэлжээ. Эзэмших эрхийн 2 газартай бөгөөд 4000.00 гэсэн байна. Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл 60000.00 өртөгтэй. Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 356.43 бол 75000.00 авлагатай, 4729.32 төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ.