Урлагийнхан урин хавартай зэрэгцэн бие даасан тоглолтоо хийж эхэлдэг. Энэ удаагийн хаврын тоглолтын буухиаг реппер Цэцэ буюу Цэцэнбилэг үргэлжлүүлэв. Тэрбээр өнгөрөгч баасан гаригт Crocus Event Hall-д тоглолтоо хийсэн юм. Энэхүү тоглолтын тайз засалт этгээд хачин засалттай болсоныг энд онцлоё. Түүний энэ удаагийн тоглолтод дуучин УКА, Намуун, Lumino, Vanguish,  Ginjin, THe compass, Lil Thug E, Татар хамтлаг оролцож залуустай нэгэн үдшийг доргио өнгөрүүллээ. Ингээд та бүхэндээ тоглолтын фотог хүргэж байна.

О.Ариун