УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэрт хулгай орсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Гэхдээ эрхэм гишүүний Дорнод аймагт байрлах гэрт нь хулгайч нар нэвтэрч эд зүйлсийг нь хулгайлсан байна.

Түүний хувьд цагдаагийн байгууллагад алдагдагдсан эд хөрөнгөө бүртгүүлж олж өгөхийг хүссэн өргөдөл гаргажээ. Номтойбаяр гишүүн нь УИХ-д Дорнод аймгаас нэр дэвшин сонгогдсон нэгэн. Тиймээс тус орон нутагт тойрогтоо ажиллах үеэрээ энэ гэртээ байрладаг байжээ. Харин бусад хугацаанд ихэнхидээ эзгүй байдаг тул хулгайд эд зүйлсээ алдсан тухай нутгийн зарим иргэд ярьж байна.

Одоогоор хэргийн эздийг олоогүй бөгөөд хуулийн байгууллага ажиллагаа явуулж байгаа бололтой.