Долоо хоногийн тойм мэдээг уншигч авхай танд хүргэж байна. Монгол улсад урин хаврын сар дуусах дөхлөө. Дулаан өдрүүдэд Нийслэлчүүд чээж дүүрэн цэвэр агаараар амьсгалж, уушгиа баярлуулж буйн лавтай.

Өнгөрч буй энэ долоо хоногт Улстөрчдийн Хөрөнгө оруулгын мэдүүлэг бүрэн эхээрээ олон нийтэд танилцуулагдаж дууслаа. Танилц: Эрх бүхий газрын дарга нарын дэлгэрэнгүй ХОМ

АТГ дөрөвдүгээр сард нийт 28 албан тушаалтны ХАСХОМ-т төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулжээ. Долоон албан тушаалтан ХОМ-ээ худал мэдүүлжээ

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судалж, санал дүгнэлт гарах уг Түр хорооны бүрэлдэхүүнд Л.Болд, Ц.Нямдорж нарын зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа. 

Түүнчлэн Б.Хурцыг цагдан хорьж байна. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг 2002 оны эрүүгийн хуулийн 133-р зүйл ангиар буюу гүйцэтгэх үйл ажиллагааны журам зөрчсөн  хэргээр шалгаж байсан аж. Улмаар прокуоророос хэргийн харъяллыг тогтоож Мөрдөн байцаах алба руу 2019.04.19-ны өдөр шилжүүлжээ.

Нийгэмд Нийслэлчүүд "гамшиг тохиолдвол хэрхэн амь насаа аврах хийгээд ямар бэлтгэлийг базаасан байх" талаар томоохон сургуулилалт хийлээ.  Манай улсад хоёр дах удаагаа болж буй энэ гамшгийн сургуулилалтыг холбогдох байгууллагын ажилтнууд хэрэндээ л олон өдөр бэлтгэсэн юм.  Харин Хэнэггүй Монгол зантай Нийслэлийнхэнд "гамшгийн цочроо ч алга" байв. 

Нэгдүгээр ангид элсэн суралцах насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхааралд, энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох боломжтой. Өнгөрсөн жил зургаан настнуудыг хавар бүртгэж байсан бол энэ жил тавдугаар сард бүртгэхээр болсон байна.

Эдийн засагт Хавар болж малчид ямаагаа самнах ид ажилтай байгаа. Эр ямаагаа бол хэдийнээ самнаад эхэлчихсэн бөгөөд эм ямаа хараахан самнаж ноолуурыг нь авах болоогүй байгаа гэдгийг хөдөөнийхэн сайн мэдэж буй. Нэг килограмм ноолуурын үнэ 120,000-140,000 төгрөгийн үнэ ханштай байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Сант суманд нэг килограмм ноолуурыг 132 мянган төгрөгөөр авч байгаа ажээ.

Спорт Монголчууд их амжилтыг шинэчлэн тогтоодог чадвартай улс. Тэгвэл энэ удаад бага насны ангилалд Каратегийн Дэлхийн аваргатай болсон бахдам амжилтыг үзүүлэв.  Монголынхоо рекордыг "Дэлхийд тунхагласан Н.Нэмүн хүү эх орондоо ирлээ"

Мөн Буудлагын тамирчин ОУХМ Э. Даваахүү "Токио 2020" олимпийн наадмын эрхээ авлаа. Монголын Буудлага спортын шигшээ багийн “Токио 2020” Олимпийн наадамд оролцох эрх нэгээр нэмэгдсэн нь энэ юм. Тодруулбал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод дөрөвдүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор 5-р байранд шалгарч ийнхүү Олимпийн наадмын эрхээ авлаa.

Урлаг соёлынхон нэгэн үеээ бодвол чөлөөтэй сэтгэж туурвидаг болсон. Энэ удаад тэд кино урлагийнхан шүүмлэлд өртөв. Кино урлаг бол маазрал биш, бас гагц бизнес ч биш...Кино салбарынхаа өнөөгийн байдлын тухайд хэл ам загатнаад ерөөсөө болохгүй юм. Би кино судлаач, шүүмжлэгч биш. Гэхдээ үзэгч. Үзэгчийн хувиас, бас сэтгүүлч, уран бүтээлчийн хувиас үгээ хэлэх эрх надад бий. Тун удахгүй, 5 сарын 1-7-ны хооронд Холливүүд Монголд кино долоо хоног болох юм билээ. Тэр үеэрээ зарим нэг нь анхаарах болов уу гэж найдаж, хальт зурвас бичив хэмээн Б.Наминчимэд гуай өөрийн шүүмжээ хэлжээ.