Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх компаниуд АИ-92 төрлийн шатахууны үнийг дахин нэмж АИ 92 бензиний үнэ энэ сард нийтдээ 130-140 төгрөгөөр нэмэгдээд байна.

Тодруулбал, АИ-92 автобензин 1850-18960 төгрөгөөр борлуулагдаж эхэллээ. Энэ сарын эхээр буюу дөрөвдүгээр сарын 8-наас АИ92 бензинлитр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэн 1770-1780 төгрөг үнэтэй байсан ч өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн 1850 төгрөг боллоо. Энэ талаар иргэд тэр бүр мэдээгүй байгаа бөгөөд нефть импортлогч компаниуд чимээ аниргүй үнэ нэмсээр байгааг нэмэгдсэн хойно нь анзаарч байна.

Яагаад шатахууны үнэ нэмэгдсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулахад "Гурав, дөрөвдүгээр сард гадаад зах зээлийн үнэ өссөн. Үүнтэй холбогдон шатахууны үнэ нэмэгдсэн" гэх тайлбарыг өмнө нь өгч байсан. Мөн цаашид ч шатахууны үнэ өснө гэдгийг албаныхан хэлж байсан билээ. Одоо харин цаашид хэд хүртэл нэмэх нь тодорхой бус аж.