​Би 27 настай залуу байна. Манай эхнэр бид 2 амьдраад 4 жил болж байна. Эхнэр маань одоо хүртэл секс хийгээд тавихгүй юм. Энэ юуных байдаг юм бол?

Би өөрөө бодохдоо би бол тийм муу сул залуу биш би өмнө ямарч эмэгтэй хүнтэй унтсан гологдож байгаагүй харин ч миний араас хүүхнүүд зөндөөл гүйдэг байлаа. Би бол өөрийгөө дажгүй цэвэрхэн залуу гэж боддог. Гэтэл эхнэр маань доороо нэг дүүтэй гэж байгаа тэр нь манай эхнэрийн хүүхэд болж таарсан надаас нуусан байсан. Тэрийг би саяхан мэдсэн эхнэр маань 27 настай тэр хүүхэд нь 10 настай ингээд бодохоор хэдэн настай төрсөн байх уу! Тэгээд надад хэцүү байна л даа яахаа мэдэхгүй хүүхэд бодохоор тэсээд байх ёстой юмуу тэгээд дээр нь унтаад тавихгүй тэгээд тэр хүүхдээс нь болж сүүлийн үед асуудал их гардаг боллоо. Надад их л хэцүү байна. Уг нь би өөрийгөө маш дажгүй сайхан сэтгэлтэй ажил төрөлтой хүнд тусархуу эр хүний талаас би бол болохгүй зүйл нээх алга. Одоо яахаа мэдэхгүй их хэцүү байна. Та бүхэн санал бодлоо хуваалцаач. Надтай адил хүмүүс байвал туршлагаасаа хуваалцаач. Дээр нь би эхнэртээ их хайртай байсан харин одоо энэ асуудлуудаас болоод хааяа нэг л их уур хүрдэг боллоо…