Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х /11 настай, эмэгтэй/ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болоод байсан билээ.

Алга болсон охиныг 16.00 цагийн орчимд олжээ. Охин Рашаант сумын Цэнгэл багийн айлд байсныг нутгийн иргэн харж, ар гэрийнхэнд нь хэл дуулгажээ. Энэ талаар охины ээж Э.Мөнхцэцэгээс тодруулахад “Охин маань олдчихлоо. Цэнгэл багийн айл буюу нутгийн эмээгийнд байжээ. Тэр айлд байсныг нутгийн иргэн хараад хэлж өглөө. Дөнгөж сая охиноо олсон болохоор дараа мэдээлэл өгье” гэв.