Монголын кино урлагт тэр тусмаа аймшгийн киноны төрөлд шинэ өнгө төрхийг нэмсэн бүтээлийн нээлт  тавдугаар сарын 03-ны өдөр Тэнгис кино театрт боллоо. "Очир фильм"-"Гэрэлтэй цонх" студийн шинэ бүтээл болох "Орилоон-2" айлгах аймшгийн киноны гол дүрд тоглосон жүжигчин Р.Баттогтох энэ үеэр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулав.

Түүнд энэхүү шагналыг МУАЖ Г.Равдан гардуулсан нь ихэд содон үйл явдал боллоо. Монголын кино урлагт удам дамжсан уран бүтээлчид цөөнгүй бий. Тэдний нэг нь аав хүү хоёр гэдгийг кино сонирхогчид андахгүй мэдэх билээ. Ийнхүү Ардын жүжигчин аваасаа хүү нь МУСТА цол тэмдгийг гардан авсан нь монголын кино урлагийн түүхэнд шинэ үйл явдлыг нэмэв.