Оюутолгойд хийсэн шалгалтаар ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ. Гишүүдэд “нууц”-ын зэрэглэлтэй тараасан гээд сэтгүүлчдээс их нууж байна. "Үзвэл үнс болчих" гээд байсан нөгөөх дүгнэлтээ өнөөдөр УИХ-ын эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх гээд гишүүд цуглатал юу болсон гэж санана.

Нөгөөх "нууц"-ын зэрэглэлтэй дүгнэлт материал нь аль хэдийн Оюу толгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-ын гарт очоод зогсохгүй тэд нь ажлын хэсгийн дүгнэлтийн заалт бүрт нь хариу тайлбар биччихсэн гишүүдэд тараавал яах уу!!!!. 
Ажлын хэсгийн ахлагч Д. Тэрбишдагва: “ Байнгын хорооны дарга Г.Дамба-Очир өнгөрсөн 5 дахь өдөр Оюу толгойн хөрөнгө оруулагчдад дүгнэлтийг хүргүүлсэн. Нэг их нуугаад
байх юм байгаагүй ” гэж мэдэгдэв.

Ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй байсан,гишүүд одоо л танилцаж хэлэлцэх гэж байтал урьтаад нөгөө талд очсныг гайхах гишүүд ч байв. Уг материал дотор хөрөнгө оруулагчдаас нууцлах , зөвхөн Монголын төр шийдвэр гаргах түвшинд ч хэлэлцэх ёстой зүйлүүд байсан. Арай ч дээ!!! гэж дуу алдах мэргэжилтэн ч таарлаа.
Нэг ёсондоо тэдний хөлс хөдөлмөрөөр бий болсон мэдээллийг гэрээлэгч талд зарж буй ХЭРЭГ л дээ!!!
Ажлын хэсгийн дүгнэлтээс харвал:
1. Зэсийн баяжмал борлуулах гэрээгээ "бизнесийн нууц" гээд манай төрд үзүүлдэггүй
2. Зэс, алт, бусад дагалдах эрдэс баялгийн орцыг зөвхөн өөрсдийн лабораториор тодорхойлдог. Манай Геологийн төв лаборатори, Гаалийн лабораторийн шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрдөггүй. 
3. Уурхайн нийт зардлын 6 хувийг "Рио Тинто" менежментийн зардал нэрээр шууд авдаг.
4. Дубайн гэрээгээр Рио Тинто компани санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө 1,9 хувийн шимтгэл авдаг.
5. Гэрээнд төслийн нийт үр ашгийн 53%-ийг Монгол улс хүртэнэ гэж тусгасан ч өнөөдөр үр ашгийн 56% -ийг хөрөнгө оруулагч тал хүртэж байна. 2055 он гэхэд Монголын талын хүртэх ашиг 31%, хөрөнгө оруулагч талын хүртэх ашиг 69% болох тооцоо гарчээ.
6. Гэрээгээр хөрөнгө оруулагчдад зориулан татварыг 70 жилээр тогтворжуулснаар өнөөдөр татварын ачаалал нь манай бусад аж ахуйн нэгжээс 5 хувиар бага байна.
7. Төрөөс өнгөрсөн жилүүдэд нийт 4 удаа татварын шалгалт орж, зөрчилд нь акт тавьсан ч 4-үүлэнг нь хүлээн зөвшөөрөөгүй.
8. 2009-2015 онд татварын 3,2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443,5 тэрбум төгрөгийн төлбөрийг зөвшөөрөөгүй шүүхэд гомдол гаргасан.
гэх мэтийн засч залруулах ёстой зүйлүүдийг дурджээ.
Харамсалтай нь манай ДОЛДОЙ гишүүд аль хэдийн дүгнэлт нь бүрэн гараагүй байхад компанийханд өгчихжээ. Дүгнэлтийг урьтаж,нөгөө талд өгсөн энэ үйлдэл бол Монголын эрх ашигт харшилсан маш ноцтой ҮЙЛДЭЛ. Тэгээд ч байнгын хорооны дарга Г.Дамба-Очир:" ажлын хэсгийн дүгнэлтийг нөгөө талд өгөөгүй" гэж өчигдөр мэдэгдсэн нь бас л ээлжит худал мэдэгдэл байсан уу !!Эдийн засгийн байнгын хорооны дарга Г.Дамба-Очир та тайлбар өгнө үү!!!!! Хэрвээ та өгөөгүй бол хэн өгснийг байнгын хорооны даргын хувьд та л хэлэх ёстой!!! Долоогчид олшрох тусам төр дархлаагаа алдаж байна.Эсэргүүцэх чадваргүй болсон цагт идээ бээрэнд баригдах л үлдэнэ.

Сэтгүүлч Б.Отгон 2019.05.07