Өнгөрөгч бямба гаригт /2019.05.05/ "Монгол бөхийн өргөө"-нд болсон Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх хүчит 256 бөхийн барилдаан болсон.

Барилдааны дөрвийн даваанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын харцага Б.Бат-Өлзий Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Э.Сумъяабаттай барилдан өвдөг шороодсон. Барилдааны дараа аймгийн арслан Э.Сумъяабат тахимаа авахаар ирэхэд Улсын харцага Б.Бат-Өлзий түүнийг өшиглөсөн нь олон хүний ундуйцлийг төрүүлээд байсан юм. МҮБХ-ны зүгээс түүний давааны шагналыг нь хасах шийтгэл ногдуулсан юм.

Тэрбээр энэ үйл явдалтай холбогдуулан цахим орчинд нийт бөх сонирхогчидоос уучлалт гуйжээ.

Тэрбээр ийн бичжээ, Сайн байцгаана уу? Би МУ-н харцага Б.Бат-Өлзий байна. 2019- 05-05нд болсон Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 4-ийн даваанд Булган аймгийн арслан Сумъяабаттай таарч барилдааны явцад миний тохой хүрсэн боловч, дахин гуд татсан энэ үйлдэлд миний хувьд бухимдан, зохисгүй үйлдэл гаргасандаа Монголынхоо бөх сонирхогч нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна.