“Микроны босс”, “Приусны босс” уран сайхны киноны гуравдугаар анги өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт нээлтээ хийлээ.  “Боссын босс” хэмээх киноны гол дүр хэвээрээ бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр, жүжигчин С.Батзориг,  реппер Жий, Б.Батмаа нар дахин тогложээ. Өмнөх “Приусны босс” кинонд урилгаар жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байсан бол энэ удаа С.Болд-Эрдэнэ тоглосон байна. Тэгвэл уг кинонд Орос эмэгтэй жүжигчин эсрэг дүрийг бүтээсэн бөгөөд шинэ өнгийг нэмж чаджээ.