Өнөөдөр Зохиомж дээд сургууль дээр тус сургуулийн багш, пропессор Д.Ганболдын "Даяаршлын үеийн эдийн засгийн сэтгүүлзүй" нэртэй номын нээлт болжээ. Орчин цагт сэтгүүлзүйн салбар ихээхэн хөгжихийн хэрээр тус салбар нь дотроо олон төрлөөр салбарлаж байгаа. Үүний нэг болох эдийн засгийн сэтгүүлзүйн ойлголтын талаар энэхүү номонд бичжээ.

Номын нээлтэнд сургуулийн удирдлагуудаас гадна улс төрийн тоймч Дашзэвэг оролцон хувийнхаа зүгээс номын мялаалга хүртээжээ.