​Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Н гэдэг. Би одоо 23 настай. 20 настайдаа анхны хайртайгаа учирч түүнийгээ дэндүү их хайраараа хайрлаж өөрийн анхны гэсэн бүхнээ өгсөн.

Тэгээд тэр хүн намайг орхиж явсаан. Надад маш их хэцүү байсан ч би түүнийг гуйж араас нь нэхэл дагал болоогүй салсан. Бардам ч байж дээ, гэхдээ одоо бодоход би тэрэнд биш, тэр надад таарах хүн биш байжээ гэж бодсон. Тэр хүн намайг өөрт нь ямар их гомдсоныг огтхон ч мэддэггүй юм шиг санагдсан. Өөр хүнийг хайрлаж хайртай гээд л явж байхад нь би гэдэг хүн олон жил шаналж явах гэж… Би энэ хугацаанд хичээлээ шаргуу хийж, өөртөө цагаа зарцуулан, үнэхээр сайн үнэлгээтэй болж чадсаан. Гэвч энэ хугацаанд хүн л юм болсон хойно ганцааардаж шаналдаг байлаа. Өөр хүнтэй уулзъя гэсэн ч нэг л болж өгөхгүй, өөрийн сэтгэлээ тайтгаруулахын тулд өөр нэгнийг шархлуулаад байгаа юм шиг санагдаад уулздаггүй байлаа. Уучлаарай асууя гэсэн зүйлээ асууя даа, би тэрнээс хойш өөр хүнтэй унтаагүй, бүр зугтдаг байсан. Ирээдүйд эхнэр болох хүн чинь сексдээ ичимхий тийм нэгэн байсан нь дээр үү эсвэл сайн чадвартай тийм байвал илүү дээр үү. Сүүлийн үед чи иймэрхүү байвал амьдрал дээр нөхөртөө гологдоно доо гээл тэгэх юм. Гэхдээ тэр нь дээр гээд шууд заваарахыг биш гэнэт энэ байдалдаа тэсвэр алдраад буруу зүйл хийчих вий гэсэн дээ л асуусан юм шүү. Зөвөөр ойлгож зөвлөгөө өгнөө гэдэгт найдаж байна. Та бүхэндээ баярлалаа….