Л.Болд, Ж.Батзандан нар Ардчилсан намаас гарсан билээ. Тиймээс тэдний сонгогдсон тойрог ирэх жилийн сонгуулиар АН-ын хувьд хоосроод байгаа. Харин энэ хоосон орон зайг нөхөх хүмүүсийн нэрс эхнээсээ тодорчээ.

Тодруулбал, Ж.Батзандан гишүүний сонгогдсон Баянзүрх дүүрэгт Солонгос улсад элчин сайдаар суух нь цуцлагдсан  Б.Хурцыг нэр дэвшүүлэхээр болсон байна.  Батын Хурц Баянзүрх дүүргээс ҮБХ болсон нь 2020 онд түүнийг  нэр дэвших нь үнэн болохыг баталж байгаа юм. Гол нь энэ тохироог экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн гэх мэдээлэл байна.

Ц.Элбэгдоржийн хийлгэж дөнгөсөн дараагийн томилгоо бол өөрийг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан Ч.Өнөрбаярыгаа АН-ын дарга С.Эрдэнийн хуулийн зөвлөх болгуулсан аж.

АН-д өрнөсөн өөр нэг анхаарал татсан томилгоо бол Сахал Д.Эрдэнэбилэгийн “баруун гар” гэгдэх  Эрдэнэбилэгийн эхнэр НДЕГ-ын дарга асан Д.Мэндбаяр АН-ын ХЭГ-ын дарга болсон. Ингэснээр АН-ынхан хүссэн ч эс хүссэн ч ХХБ-ийг өмөөрөх ёстой болж байх шиг байна.

Энэ гурван томилгооны ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа гэх бөгөөд өөрийнхөө хүмүүсийг ийнхүү АН-ын нөлөө бүхий “мест”-д томилуулсан нь цаанаа учиртай гэх...