Дорноговь аймагт хилийн цэргийн байлдагч нас барсан хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байх Хилийн цэргийн 0168-р ангийн алба хаагч амиа алдсан бөгөөд  цогцос нь заставаасаа 12 км-ийн зайтай газраас өчигдөр 18.00 цагийн олдсон байна. Урьдчилсан байдлаар тэрбээр моринд чирэгдэж нас барсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гараад байна. 

Талийгаач нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат бөгөөд тус ангид цэрэгт татагдан ирээд удаагүй байсан ба талийгаачийн ар гэрийнхэн хүүгийнхээ үхлийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа аж. 

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.