Хавиер Ботет Лопез гэх 1977 оны энэ залуу испани гаралтай кино жүжигчин. Түүнийг кино дэлгэцээс тэр бүр олж хараагүй учир жүжигчин гэхээр та гайхаж магадгүй. Гэхдээ тэр бол алдартай жүжигчин.

Түүнийг одо цагийн аймшгийн киноны гол бэлэг тэмдэг гэж хэлж болно. Тэрбээр таван насандаа Марфаны синдром гэх өвчний оноштой болох нь илэрчээ. Энэ өвчнөөс улмаас бие эрхтэний тогтолцоо ясны бүтэц нь согогтой болжээ. Урт нарын гар, өндөр туранхай бие гэх мэт. 2 метр өндөр 56 кг жинтэй тэрбээр өөрийн энэ төрхөө зөв зүйлдээ ашигласан гэмээр. Одоо бол тэр аймшгийн киноны гол дүрийн эрэлттэй жүжигчин болжээ.