Positive Mongolians төслийн Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарыг сошиалд танихгүй хүн ховор. Тэд Швед улсын Стокгольм хотод амьдардаг Монгол хосууд. Хосууд "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах" өдрөөр бяцхан охиноо өлгийдөн авчээ.

Энэ талаар Д.Түвшинбаяр "6 сарын 1-ний баярт сайхан өдөр хайрт гэргий минь амьдралд утга учир нэмэх бяцхан хөөрхөн охин төрүүлж том бэлэг өглөө. Эх охин хоёулаа хүчтэй тайван бүгдийг даваад гарсан болохоор одоо бид бүхэн сэтгэл амар байцгааж байна. Бидэнд амжилт хүссэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Эмнэлэгийн эмч сувилагч ээж нар эгч нь би бид бүгд л Дөлгөөнийг маань зааварчилгаа сайн сонсож, маш сайн амаржсан шүү гэж магтаж, ямар тайван тэвчээртэй мундаг байж охиноо төрүүлчвээ гээл бахархаал байжын. Ханийнхаа гарыг атгаж хажууд нь өвдөхийг хараад хамт байх хамгийн хэцүү ч хүүхдээ төрөх мөчийг хуваалцаж зогсох хамгийн ховор сайхан мэдрэмж байлаа....
Та бүхэн минь энэ сайхан өдөр сайхан баярлаарай. Манай гэр бүлээс" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм. Тэгвэл өнөөдөр тэд хүүхдээ төрүүлэх мөчийнхээ дурсамж дүүрэн, аз жаргалтай агшныг буулгасан бичлэгээ олон нийтэд цацав.