Сайн байна уу. Намайг Б гэдэг би гадаадад сурдаг, энд ирээд 4 сар гаран болж бна. Би түүнтэй 3 жил үерхсэн. Би түүндэ маш их хайртай боловч сүүлийн үед энд ирсэнээс хойш сайн найзаасаа сонсоод байх нээ манай найз охин өөр хүнтэй болсон гэж дуулдсан.

Яагаад ч юм утас нь холбогдохгүй, холбогдох гээд ердөөсөө чадахгүй байгаа. Монгол руу явж түүнтэй уулзмаар санагддаг болсон. Яагаад өөр хүнтэй болсныг нь их гайхаж бна. Хамгийн сүүлд ярихдаа би хавдартай болсон гэж хэлсэн. Би итгээгүй түүнээс хойш ярих гээд найз нөхөд гээд таньдаг бүх л хүн рүү нь ярьсан. Яагаад ч юм надад бүгд худлаа яриад бна. Энд намайг гэсэн охин гарч ирээд байгаа. Өдөр болгон ярьдаг гэхдээ монгол биш. Би түүнтэй ямарч ийм тийм юм болоогүй зүгээр л ганц нэг уулзсан. Сүүлийн үед аав ээжтэйгээ уулзуулмаар бна гдг болсон дандаа уулзая гээд байгаа.

Би зөндөө судалсан баян айлын бага охин юм бн лэ л дэ. Би гэртээ ганцаараа байдаг болхоор маш ганцаардаж түүнийг зөндөө санадаг. За тэр ч яахав. Би энд ирэх гэж баахан мөнгө үрж ирсэн л дээ. Сургуулиа хаяад өөр хүнтэй болсон түүн рүү явах уу эсвэл энэ охинтой уулзах уу надад зөвлөгөө маш их хэрэгтэй бна.