Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 10-15 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр
2-4 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.