Сайн байцгаана уу? Та нартаа энэ захидал унших өдрийн мэнд хүргье! Би нэг зүйл асуух гэсэн юм. Би одоо 40 хүрч яваа эмэгтэй. Нөхөртэйгөө суугаад 10 гаран жил болж байна. Асуудлын гол нь би хэзээ ч үтрээгээрээ тавьж үзээгүй. Нөхөр маань тавиулах гэж оролддог гэхдээ яаж ч оролдоод чадахгүй юм. Би биеэ барьж янз бүр болдоггүй, чөлөөтэй л байдаг. Нөхөр маань интэрнэт уншиж байгаад Г спот гэдэг юмны талаар олж мэдсэн. Заасны дагуу оролдож үзэхээр цестит хөдлөхөд мэдрэгддэг тэр мэдрэмж төрөөд юун сэрэл хөдлөх бүр сонин болчих юм.

Би хэлүүгээрээ тавьж чадна, гэхдээ тэгж тавих их дургүй. Намайг тавьж чадахгүй байгаад нөхөр маань шаналж бас тэр болгон секс хийгээд байхаа больсон. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхдээ эрхтний байрлал буруу зөрүү байдаг юм болов уу гэж бодоод асуусан, зөв зүгээр байна гэх юм. Яах ёстой юм болоо? Өөрөө тавихгүй байх нэг хэрэг дүүрч, нөхрөө зовоод байгааг нь харах л хэцүү юм. Зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцаач…