Сайн байцгаана уу. Эрчүүдээс тусламж гуйж байна зөвлөөч нөхөртөө юу гэх вэ. Гол асуудалдаа оръё. Манай нөхөр өнөөдөр өнгөрснөө ярьж байгаад чи тэрэнтэй унтсан юм биш биз дээ. Тэгвэл одоо хэлчих уучилъя гээд. Тэрний дургүй өрсөлдөгч цуг ажилладаг хүнтэй нь тэрэнтэй уулзаж учрахаасаа өмнө намайг эргүүлж байсан гээд би ам алдчихсан юм. 10 хэдэн жилийн өмнөх явдал л даа. Одоо байнга тааралдана. Чамайг янхан гэх юм биш биз гээд тэрний эхнэрийг нь үзчихсэн гээд намайг ажил дээр булай болговол яана гээд дарамтлаад байх юм. 50 гарсан эрчүүд арван хэдэн жилийн өмнөх хүүхнээ санах уу? Үнэхээр тэгж ярих уу? Ер нь учирч байсан хүүхэн нь нөхөртэйгөө байхад эрчүүд үнэхээр тэгж ярьдаг юмуу? Ер нь байнга тааралдах болвол ч урьд нь ганц унтаж байсан эрээ хэлэх хэрэгтэй юу? Эсвэл тас нууж амьдрах ёстой юу?