Баянгол дүүргийн III, IV хороололд явган зорчигчийн гарц дагуу, зарим нь зөрүү байдлаар улаан төмөр сараалжнууд босгосон олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Уг ажлыг Баянгол дүүргийн ЗДТГ-аас хийж гүйцэтгэсэн байна. Энэ төмөр сараалжаас гадна 30 төрлийн ажил хийх бөгөөд үүнд нийт нэг тэрбум төгрөг зарцуулахаар энэ жилийн төсөвт суулгажээ.

Энэ их хэмжээний өртөгтэй төмөр сараалж харин ямар ач холбогдолтой талаар " гарцын тэмдэглэгээг илүү тодотгож өгөх зорилгоор хийсэн. Одоо байгаа цагаан зураас таван метрийн цаана байгаа хүнд харагддаггүй. Тиймээс ойр хавьд гарц байхгүй байна гээд шууд гарцгүй газраар гарчихдаг. Тиймээс хаанаас нь ч харсан гарц харагдаж байхаар сараалжин хаалгыг хийсэн. Гэрэлтүүлэгтэй учраас шөнө оройд ч тод харагдана" хэмээн Баянгол дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн газрын дарга Ж.Ганболд хэвлэлд тайлбар өгчээ