Балба улсад зочилсон хүмүүсийн сонирхол татах зүйлийн нэг нь зөгийн балын ангуучид гэнэ. Балбын Лабориоса нэртэй хавцалын дэргэд зөгийний асар том үүр байдаг бөгөөд одоогоос 13 мянган жилийн тэртээгээс нутгийн оршин суугчид эндээс зөгийн бал цуглуулсаар иржээ. 

Гэхдээ энэ нь аюултай ажилд ордог байна. Зөгийн балыг жилдээ 2 удаа цуглуулдаг аж. Зөгийнүүдийг үргээхийн тулд их хэмжээний утаа май тавьдаг бөгөөд зөгийн бал авахын тулд шат, татлага олс зэргийг ашигладаг байна. Зөгийн бал цуглуулахад бараг 2-3 цаг шаарддаг. Энэхүү аюултай ажлыг хийж байгааг харахаар жуулчид ч ихээр цугларах болжээ.