Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж

1. 2004, 2005 онуудад бөхийн өргөөнд "Нарантуул" зах дээр тэрэг түрж бараа зөөдөг байсан хэний ч танихгүй нэгэн хүү аманд гардаг байв

2. 2006, 2007 онуудад Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд түрүүлэн аймгийн хурц арслан боллоо

3. 2010 онд Сонгино хайрхан уулын хишиг барилдаанд залуу бөх Нэгдэлийн Жаргалбаяраар нэг давж байжээ. Хожим нь хоёулаа улсын наадмын зааны даваанд хоёр удаа тунасан билээ

4. Дөрвөн уулын хишиг барилдаанд тус бүрд нь түрүүлж, олон удаа үзүүрлэж, шөвгөрөв

5. Харцагаас бусад цолны хүндэтгэлийн барилдаануудад түрүүлж, үзүүрлэв

6. Монголын уламжлалт цагаан сарын барилдаанд түрүүлж, үзүүрлэж, гурван удаа их шөвөгт үлдсэн байна

7. Ингээд 2017 онд тэрээр төрийн наадамд зодоглосон eсдөх жилдээ есөн хөлт цагаан тугаа eс тойрч наадамчин олноо баясгав

8. Улсын наадамд есөн удаа тунаж барилдахдаа найман удаа унасан байна

9. Заал танхимийн барилдаанд хамгийн олон удаа түрүүлж үзүүрлэсэн бөх

10. Гаргасан үйлдэлдээ ард түмнээсээ, бөхчүүдийнхээ өмнө бөхийн өргөөнд уучлалт гуйж бөхийсөн цор ганц бөх