Говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 14-19 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 26 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.