Архи, согтууруулах ундаг хэтрүүлэн хэрэглэх нь гэмт хэрэг гарах  нэг үндэслэл болдог. Тухайлбал, архидан согтуурсан үедээ хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэг Дархан-Уул аймагт гарчээ.  Энэ сарын 06-ны өдөр  Дархан сумын 3-р багт  О.А хэмээх 48 настай эмэгтэй  согтуурсан үедээ өөрийн хамтран амьдрагч Г.Г  38 настай эрэгтэйг  хэвлийн тус газар 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон байна. 

Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс, 4,012 буюу 12.4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.Архидан согтуурахтай төрийн болон төрийн бус байгууллага тэмцэх нь төдийлөн үр дүнтэй биш бөгөөд иргэдийн өөрсдийн зөв дадал хэвшил, идэвхи, санаачлага зайлшгүй шаардлагатай байгаа юм.