Сонгинохайрхан дүүргийн 14,16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Рич” караоке, “Вест” барны үйл ажиллагаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгах шалгалтын удирдамжийн дагуу дүүргийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 3-р хэлтсүүд хамтран хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тус баарнууд нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөж ажиллагаагүй тул зөрчлийн хэрэг нээж, Прокурорын тогтоолоор үйл ажиллагааг зөрчил арилтал түр хугацаагаар зогсоожээ. Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.