Эцэг, эхчүүдийн хараа хяналт сул байсны улмаас хүүхдүүд амиа насаа алдсан харамсалтай хэргүүд гараад байна. Өнгөрөгч долоо хоногт амралт сувиллын газрын модон жорлонд хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн Баянзүрх дүүрэгт хүүхэд гэрийнхээ хашаанд тоглож байгаад бөмбөг авахаар өндөр хүчдэл рүү ойртсоны улмаас тогонд цохиулж амиа алдсан гээд эцэг, эх асран хамгаалагчдтай хариуцлагатай шууд холбоотой хэргүүд гарч байгаа нь харамсалтай.

Хамгийн сүүлд гэхэд, таван настай хүүхэд чавганы ясанд хахаж амиа алдсан харамсалтай хэрэг  Увс аймагт энэ сарын 14-ны өдөр гарчээ. 

Хүүхэд гэдэг өөрт учирч болох эрсдэлийг тооцож өөрийгөө хамгаалах бүрэн чадваргүй субъект юм. Тэднийг харж хандах нь эцэг эхийн үүрэгтэй салшгүй холбоотой. Цагдаагийн байгууллагаас хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг байнга зөвлөдөг хэмээн цагдаагийн газраас анхаарууллаа.