Хоёр дахь амьдралаа зохионо гэдэг нэг талаасаа их сэтгэлийн шаналгаатай байдаг юм байна. Нөхөр маань 2 би 1 хүүхэдтэй бид гэр бүл болоод жил гаран болж байна, сайхан л амьдарч байна.

Нөхрийн маань ex, манай ex хоёр хоёулаа өөр амьдрал зохиогоод, амин хувиа хичээгээд арилаад өгсөн хүмүүс байдаг юм. Гол асуудал маань юу вэ ? гэхээр хааяадаа зарим нэг асуудал дээр их эмзэглэх юм. Нөхөр маань намайг ex-тэйгээ харьцуулаад ч байгаа юм шиг. Тэр нь надад их хүнд тусдаг эсвэл үгүй ч байж болно л доо энэ миний л бодол.( Мэдээж бид хоорондоо их ярилцдаг. Тийм зүйл огт байхгүй чи буруу ойлгосон байна. Хоёуулаа зөвхөн ирээдүйгээ л харж амьдаръя гуйж байна гэдэг)

Өнөөдөр хүртэл 2уулаа хүүхэдтэй болоод чамайг жирэмсэн болсон хойно ч дотно харьцаагаа зогсоохгүй шүү, хэт гүн тулгаж хийхгүйгээр хайр нь чамд гоё таашаал өгөөд байж чадна гэж хэлсэн. Надад бол хуучнаа санан дурсаад ор хөнжлийнхөө асуудлыг ярьж өгөөд байгаа юм шиг муухай санагдсан. Эвгүй санагдсанаа ч шууд хэлчихсэн. Энэ мэтчилэн хэн хэнийх нь өнгөрсөн баларсан асуудлууд санаатай, санамсаргүй их сөхөгддөг. Яаж хүндээр тусгаж авдаггүй болох вэ? Би нөхрөөсөө 7н насаар дүү юм л даа. Тийм болохоороо хэт эмзэг тусгаж аваад байдаг юм болов уу?

Eр нь 2 дахь амьдралаа зохиосон хосууд юун дээр, ямар харилцаан дээрээ түлхүү анхаарах ёстой байдаг юм бол?? Та бүхэн минь харамгүй зөвөлгөө өгч хайрлаач ....маш их баярлалаа