2019.7.22, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20
ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНИН САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.7.22, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 5.16-20.40
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.