Дэлхийн нийтийн анхаарлыг татаад байгаа Украины нөхцөл байдал дотоодын үйл явцаасаа хэтэрсэн зүйл болоод байгаа билээ. Анх эсэргүүцлийн жагсаалаас үүдсэн энэ байдал одоо бол улс хоорондын асуудал болсон. Тус улсад болсон үймээн жагсаалын үеэр олон хүн амь үрэгдсэн бөгөөд жагсагчид цагдаа, хүчний байгууллагын өдөөс тэмцэхдээ нэг иймэрхүү зүйлсээр зэвсэглэсэн болохыг гэрэл зургаар харуулжээ.