Дуучин Укаг шар хэвлэлийн хуудсаар гэр бүлтэй хүнийг бусниулж суусан гэх мэдээлэл түгсэн. Гэхдээ энэхүү мэдээллийн үнэн, худал нь өдгөөг хүртэл дэнслэгдээгүй байгаа. Энэ нь ч яахав ээ хорвоогийн жам хойно. 

Амраг хосууд хоорондоо болж л байвал болох нь тэр гээд залуус тоохоо больсон цаг. Харин эрч, хүчтэй уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулдаг Укаг өөрийн донжоо олоод авсан гэж магтдаг юм. Тэгвэл тэрбээр саяхан "Хэдийн бэ" гэдэг чөлөөт нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийн өмсөж явсан пүүзнийхээ үнийг хэлэхээсээ ихэд ичиж 930 доллар хэмээсэн.