Жүжигчин Г.Ундармаа сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээл, эмнэлэг тохижуулах ажилдаа ханцуй шамлан яваа. Тэрбээр итгэлийн танхим төслийг эхлүүлэх болсон гол шалтгаан маань эрүүл амьдралыг хүн бүрд бэлэглэж, өвчтөн болон тэдний ар гэр, хайртай дотны хүмүүст нь эдгэнэ гэсэн итгэлийн галыг нь асаахын төлөө л байсан юм. Олон жилийн турш өөрийн болон сэтгэл нийлсэн хүмүүсийн хандив тусламжаар эмнэлгийн хүлээлгийн танхим, эмч нарын өрөөг тохижуулж өгч байсан бол энэ удаад анх удаагаа MCS ГРУПП- ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар дараагийн төслөө хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн төсөл хөдөө орон нутагт хийгдэх гэж байгаа анхных нь. Бас анх удаа 100% ын хөрөнгө оруулалтаар хийгдэх гэж байгаа засвар тохижуулалтын ажил. 

MCS ГРУПП Ламын Гэгээнтний анхдугаар дүр, Лувсанданзанжанцан хутагтын түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулж Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай Түргэн Тусламжийн Тасгийн 340 м2 талбайг бүрэн засан, бүтэн тохижуулахад 100 % хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллаж байна.  Эмнэлгийн үүдний угтах хэсэг болон эмчилгээний өрөөний одоо байгаа болон өөрчлөх интерьер зургуудыг та бүхэн харж байна. 
Монгол компанитайгаа хамтран Монгол хүнийхээ эрүүл энхийн төлөө хийж байгаа төсөл энэ удаад аавын минь нутаг Баянхонгор аймагт өрнөж байгаад туйлын их таатай байна. Бидэнд итгэл хүлээлгэн, хамтран ажиллаж байгаа MCS группынхандаа дахин дахин баярлалаа.

Чанартай материалаар загвар сайтай, тухтай орчинг бүрдүүлэхэд бид байгаа бүх хүчээ дайчилж, чин сэтгэлээ шингээж ажиллах болно оо" гэлээ.