Эрчүүдийг яагаад нийтээр нь муулаад байгаа юм бэ? Ганц бие аав нар зөндөө л байдаг. Хүүхдээ сайн хүн болгож өсгөх гэж ажил голохгүй хийж, ажил дээрээ авч хонох үе зөндөө л байсан.

Энэ бүхнийг ойлгохгүй арчаагүй, залуу эхнэр нь шоудаад явчихдаг, эхнэртээ базуулчихсан арчаагүй доожоогүй залуу гэх юм. Үнэндээ эхнэр маань бурхан болоод 2 жил болж байна. Хүний амьдралд юу ч тохиолдож болно ш дээ. Саяхан хадам аав ээж 2 бид 2-г яаж байна, юу болж байна гэж 1 ч асуугаагүй, 2 жил болчихоод охиныхоо хүүхдийг бид нар авна. Чамаар өсгүүлж буруу замаар оруулмааргүй байна гэх юм. Би уг нь архи, тамхи хэрэглэдэггүй, муу зуршилгүй дээд боловсролтой, Монголын урдаа барьдаг компанид ажилладаг хүн. Сарын цалин 2 сая дөхүүлж авдаг.  Миний хүүхдийг надаас авч сарын 500.000 тэтгэмж авна гэх юм, юу гэсэн үг вэ? Би юу гэж ойлгох вэ?