Энэ оны эхээр эрүүл мэндийн байгууллагууд улс орон даяар бага насны охид жирэмсэлж, үр хөндүүлж байгаа шалтгааныг тогтоохоор ажиллажээ.

Шалгалтын явцад 12 настай охин үр хөндүүлсэн нь илэрч, улмаар хүчиндүүлсний улмаас жирэмсэлсэн нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн цагдаа хэрэг бүртгэл нээн, шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ гэмт хэрэг Нийслэлийн тусгай сургалт хүмүүжлийн цогцолборт гарчээ.

Өнгөрсөн долдугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 17 настай Т-д 12 настай А-г удаа дараа хүчирхийлсэн гэм буруутайд тооцож, зургаан жилийн хорих ял оноосон байна.