Жирэмсэн эхнэрээ хуурсан хүн дахиад хуурах болов уу
2019/08/08
Намайг битгий доромжилж хараагаарай. Жирэмсэн сарын дараа төрнө дээрээс нь сэтгэл санаа хүнд бгаа тул ойлгоорой. Та нараасаа зөвлөгөө авах гэсэн юм аа.
Нөхөр маань нэг тийшээ томилолтоор яваад ирэхдээ өөр хүнтэй болсон байсан. Ирээд тэр хүүхэнтэйгээ харьцахаа больсон л доо гэхдээ би их гомдсон. Учир нь надад маш их хайртай чамаас өөр эмэгтэй надад харагддгүй. Би хүнийг хуурдаг тийм өчүүхэн эр биш гээд хэлдэг байсан. Тэгсэн хэр нь хуурчихлаа. Нөхөртөө би маш их хайртай байсан харах болгонд хайр хүрээд эрхлүүлмээр санагддаг байсан. Харин одоо өөдөөс нь харахаар өөрийн эрхгүй нулимс урсаад л урсаад л байх юм. Нөхөртөө гомдсон гомдлоо яавал бүр арилгах вэ.
Гомдоод байхаар би дотроо шаналаад байх юм. Нөхөр маань өмнө нь тийм үйлдэл гаргаж байгаагүй. Энийгээ залуу насны алдаа хайраа би энэ муухай дурсамжийг мартуулж чадна, чамаасаа салж чадахгүй гээд л байгаа. Би өөрөө тэр тухай бодохгүй байя гэж хичээгээд чадахгүй юм. Бүр сүүлдээ зүгээр байж байгаад амьдрал утгагүй санагдаад үе үе сөхөөд ярьчихаад байх юм.
Ингээд байхаар нөхөрт маань ч хэцүү байгаа байх. Жирэмсэн эхнэрээ хуурсан хүн дахиад хуурах болов уу. Уучлалт бол хангалттай гуйж байгаа бас тэр тухай сөхөхөөр таг чимээгүй болчихдог, яагаад дуугарахгүй байган гэхээр би юу хэлэхэв дээ гэдэг. Хадмууд, ээж, аав, найз нөхөд гээд хэнд ч хэлээгүй хүнтэй ярилцахгүй болохоор бөглөрчих гээд хэцүү юм аа.
Хэнд хандаж хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй энд бичлээ. Уучлаарай.
egch · 2019/08/19
uhaantai hun bol zasrana hunii uhaani l asuudal umdaa ghdee huuhend durtai bol khetsuu dee barag l zasrahgui shuu
DR. ADITY · 2019/08/13
DR. ADITY · 2019/08/13
Зочин · 2019/08/09
Одоохондоо нохрийгоо битгий бод Торох хуухдээ бод Биеэ бод Хунсээ бод Уйлж хямрах хуухдийн чинь жруул мэндэд муу Байгальд бух юмаа март Нохор чинь мэдээл итгэл алдсан байна Гэхдээ жинхэнэ хайр бол хуний алдааг уучлах Алдааг нь байнгаа санаж ошоо авах бишээ Нохор чинь сайн хун бололтой Сайхан амьдарна даа Амжилт
Зочин · 2019/08/08
Хөөрхий энэ бүсгүйд ингэж хэлж шар махтай нь хатааж яахнав дээ. Хэрэв нөхөр нь ухаантай бол засралгүй яахав.
zochin · 2019/08/08
zugeer l saihgan uuchil. uneheer sain l yum bol aldaag ni 1 udaa uuchil. uuchilj chadval chi yalah bolno.
аааа · 2019/08/08
хэзээч засрахгүй бүр хэзээ ч шүү