Хүний амьдралд олон зүйл тохиолдоно тэр болгоныг шантралгүй даваад гарахсан гэсэн бодолтой явдаг л байлаа. Ганц бие хоёр ч улсын хэлтэй их дээд сургуулиудад амжилттай суралцаж Монгол ирсэн
Харин нэг л өдөр тэр хүнтэй танилцсанаас хойш амьдралд үзээгүй гашуун зовлон амсаж амтлаагүй жаргалыг эдэлсээн гэж. Анх танилцаж араас бараг өдөр болгон шахуу зууралдаж уйлж унжин л гүйдэг байлаа Өдөр болгон шахуу хормойноос зуураастай ар гэрийхэнтэй нь танилцаж манай гэрийхэнтай танилцаж амьдрал сайхан л байсан. Бүх зүйл дээр л надад буулт хийж хайрлаж халамжлана гэтэл нэг өдөр гайххлтай мэдээ мэдээж хүүхэд.......Жирэмсэн болсон болхоор ажил хийлгүй гэртээ хөдөө ажлахаар явсан нөхрөө өдөр хоног тоолон хүлээнэ
Ирэхэд нь бөөн аз жаргал бүх юм сайхан гэтэл удалгүй утсаар ярих нь багассан. Би яг үнэнийг хэлэхэд тоогоогүй ээ, гуйлга туйлга ч ирлээ. Сайхан л байсан гэтэл яасан гээч таг чимээгүй холбоо сураггүй алга болчихсон. Хайж сураглавал шоронд байгаа сурагтай Би жирэмсэн төрөх дөхцөн сэтгэл санааны гүн хямрал тэр үед өдөр хоног яаж ч өнгөрсөн юм хар дарсан зүүд шиг
Би ч бас араас нь хөөцөлдөж хэрэг учрыг сураглавал хүчингийн хэрэг хийсэн байсан. Явалддаг хүүхэнтэй байж байгаад нөгөө нь хүчингээр арын хаалга татуулсан байжээ хөөрхий. Би ч тэр үед зүгээр л үхсэн гэж хэлж болно, дутуу төрж хүүхдээ шөнө болгон тэвэрч уйлна. Хамаатан садан аав ээжийнхээ царайг ч харж чадахааргүй байсан, үхчихмээр гэхдээ надад хэнээс ч хаанаас ч олж чадахааргүй жаргал бас ирсэн учраас бүгдэнг нь даваад ар нь гарсан. 

Хүүгээ 4 сар хүрээгүй байхад нь ажилд орж одоо хүртэл хэнээс ч гуйхгүйгээр амьдарч л байна. Гэхдээ би зүгээр л энэ бүхнээр юу хэлэх гэсэн гэхлээр эмэгтэй хүн бүх зүйлийг даваад гардаг. Ямар их тэвчээр хатуужил өөрөөс нь гарахыг өөрөө ч мэдэхгүй төсөөлөөгүй яваа, одоо хэцүү байх боловч эргээд харахад их том сургамж болдог юм шүү. Харин гол нь дахин алдахгүй байх ялангуяа эрчүүдийн тал дээр Сайн хань учирвал энэ насны жаргал
Үр хүүхдээ сайн хүмүүжүүлвэл өтөл насны буян гэж
Энэ удаад ингэсгээл орхий дараа бүр тухтай сууж байгаад бүх зүйлээ бичнээ