Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би 25-тай нэг настай хүүтэй юмаа. Нөхөртэйгөө танилцаад 2 жил болоод хүүгээ гаргаад бусадтай адил жирийн л амьдарч байна.

Миний амьдралд юу болохгүй байгааг өөрөө ч мэдэхгүй маш их шаналж байна л даа. Би нөхөртөө уг нь маш их хайртай, тэрний ээж нь ганц бие ядруухан хүн байдгийг, хүүхдээ сургаж чадахгүй өөрөөр нь ажил хийлгэж сургалтын төлбөрийг нь олуулдаг байсныг, ер нь тэрний бүх үнэнг анхнаасаа мэдээд л үерхсэн болохоор мэдээж тэрэнд минь буруу байхгүй… Харин би бол нөхрийнхөө ар гэрээс тэс өөр амьдралд өссөн юм билээ, аав ээж маань муудалцаж байхыг хараагүй, ээж маань амнаасаа нэг хараалын үг унагаж байхыг сонсоогүй, аав маань, ах маань хэтэрхий халамжтай ээж бид 2т өглөө босоход шөл хийгээд тавьчихсан байдаг гээд ер нь эрэгтэй хүнээс гарахаагүй халамжтай хүмүүс байдгийн. Би эрэгтэй хүнийг тиймээр төсөөлдөг боловч нөхрийнхөө тэс өөр байдлыг өмнө нь анзаарахгүй л дурласан байж дээ.

Ингээд л мэдээж амьдраад хүүхэд гаргаад ирэхээр үерхэж байхдаа сайхан байсан, сайхан тохирдог байсан бүх зүйл нурж унах шиг л болж байна. Би төгсөөд шууд ажилд орсон боловч жирэмсэн байсан болохоор хотод амьдрах байргүй гээд ажлаасаа гараад хадмындаа ирлээ. Хадам ээж ганц бие амьдралтай олон жил болсон болохоор миний хийсэн юм болгон таарахгүй байнга араас дагаж цэвэрлээд, орж ирэх болгондоо муухай харж үг ч дугарахгүй, тэгээд нөхөр маань намайг өмөөрөөд ээждээ хэлэхээр, би энэ гэрээс явъя гээд уйлж барихаар нь надад мэдээж их эвгүй юм. Би ийм юмыг харах нь байтугай сонсож ч мэдэхгүй өссөн болохоор үнэхээр муухай санагддаг. Тэгээд бас уурлахаараа элдвийн муухай хараал хэлж ер нь бол их бүдүүлэг авиртай л даа. Тэглээ гээд нөхрийн маань ээж гээд дугай д байдаг юм.

Тэгтэл нөхөр бид хоёрын харилцаа энүүн дээр нь нэмэгдээд явцгүй болж байна лдаа. Бид тусдаа байхдаа дотно сайхан байсан. Одоо хадмындаа нэг өрөө байранд тухтай юм ч ярьж чадахгүй, бараг шивнэж ярина. Тэгээд бас хүүхдийнхээ өмдийг угаачих гэхэд л хадам ээж маань шүүрч аваад л би угаачихъя алгын чинээ өмд угаахад юу байхавдээ уг нь гээд л бид 2ийг муудалцуулчихна. Би төрөөд 7 хонохгүй даавуугаа өрөө угаасан байхад ингэж хэлж болно гэж үү. Ерөөсөө ойлгохгүй юм. Нөхөр бид 2 үерхсэн жилийнхээ өдөр, валентин, март зэргээр гадуур хоолллод сурчихсан, гэтэл тэр болгонд ээжийгээ дагуулж явна гээд л явдаг. залуу хүмүүс ийм байж болохгүй юм шиг л санагдах юм.

нөхөр маань айлийн ганц хүүхэд болохоор ээжтэй нь амьдрахгүй байж болохгүй байдаг, тэгтэл би хадам ээжийнхээ бүдүүлэг зан, хүүгээ өмөөрөөд юу ч хийлгэдэггүй занг тэсэхгүй байдаг…Яах ёстой юм бол оо. Шөнө хүүхэд уйлахаар нь сэрээхээр унт унт миний хүү ядарна, мар ажилтай гээд өөрөө босож надад туслачаад маргааш нь бие нь өвдлөө гээд л хүүдээ эрхэлнэ..Сүүлдээ манай хүн энэ байдалд дасаад хүүхэд бол эмэгтэй хүний ажил гэдэг болсон…

Үнэхээр ядуу амьдралтай дээр нь хадам ээж маань ийм байдаг, тэгээд 1өрөө болохоор 7 хоногт 1 юмуу 2 удаа секс хийвэл хийнэ, ер нь л хүн хажууд байхад чаддаггүй юм. Би тэхдээ секс нтр.с болж салах тухай бодох хүн биш л дээ, анх нөхөртэйгээ л үерхэж тэгээд суусан хүн болохоор илүү харж билүү долоож мэдэх ч үгүй… Ээж аав маань хүн амьтантай үерхүүлэх дургүй тэгээд л хотод ирээд анх үерхээд суусан хүн маань ийм амьдралтай ийм хүн байдаг яах ёстойгоо мэдэхгүй л байна.

Хадам ээжээс ч болсон уу, сүүлдээ байнга муудалцах боллоо, хамт амьдарч болохооргүй л хүмүүс юм чинь эртхэн салсан нь дээр тийм үү, нөхөрт маань ч амар, надад ч амар гэж бодох юм.