Орос улс үндэсний 5G сүлжээг 4.4-4.99 GHz зурвасын өргөн нэвтрүүлэхээр болсныг тус улсын Харилцаа холбооны яамнаас мэдээлжээ.
4.4-4.99 GHz давтамжтай төхөөрөмжүүдийн хэрэгцээ шаардлага бага байх болно. Учир нь зөвхөн Хятад, Япон  улсад энэ давтамжийг хүлээн зөвшөөрдөг тул 5G сүлжээг голчлон Оросын дотоодын тоног төхөөрөмжөөр барих боломжтой болно гэж тус салбарын мэргэжилтнүүд мэдэгджээ.
Оросын харилцаа холбооны МТS компани өнгөрсөн зургаадугаар сард Huawei компанитай хамтран ирэх нэг жилийн хугацаанд 5G сүлжээг хөгжүүлэх зорилготой гэрээнд гарын үсэг зурсан юм.
Оросын харилцаа холбооны яам, МТS компанитай хамтран 5G сүлжээг хөгжүүлэх төслийн ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх 11-р сард төлөвлөгөөнийхөө тайланг олон нийтэд мэдээлэх аж. 
Түүнчлэн 5G сүлжээний хөгжүүлэлтэнд шаардлагатай програм хангамж, техник хангамж хөгжүүлэгчид, цахим тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд хамааралтай асуудлыг багтаасан консорциум /үйлдвэрүүдийн хамтран ажиллах хэлэлцээр/ байгуулахаар төлөвлөж байгаа талаар Оросын  худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлжээ.
Оросын Sputnik сайтын мэдээлснээр, Орост анхны 5G технологийн сүлжээг 2020 он гэхэд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

 Эх сурвалж:CCTV.com