"Боловсрол" телевизээс зохион байгуулдаг "Яг түүн шиг-2" шоунд оролцож олны танил болсон дуучин С.Гантогоог өдгөө танихгүй хүн үгүй билээ. Түүний дуу K-Pop чартын шилдэгт багтаж байсан удаатай. Тэрбээр БНСУ-ыг ажиллахаар зорьсон гэдэг. 

"Аав минь хилийн цэргийн хүн байсан болохоор би Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт төрсөн. Хүүхэд нас минь сайхан өнгөрсөн шүү. Аав минь цэргийн хүн, ээж минь багш. Би дандаа л амандаа дуу аялаастай хүүхэд байлаа. Ээж минь харин намайг "Дэмий гонгиноод хэцүү юм" гэдэг байж билээ" хэмээн бага насныхаа тухай дурсан ярьсан удаатай. 

"Оддын хаан" шоу нэвтрүүлгийн тайзнаа Солонгосын алдартнуудтай хамт зогсож улсынхаа нэрийг гаргасан С.Гантогоо "Энэ бүхэн асар их хүсэл тэмүүлэл, асар их хүчин чармайлтын үр дүн юм шүү" хэмээсэн. Дуучин залуугийн хүүхэд ахуйдаа ийм хүү байжээ.