Намрын тэргүүн хар бичин сарын таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр

  • Аргын тооллын: 2019.8.18, Ням гараг
  • Билгийн тооллын: 18
  • Наран ургах шингэх: 5.51-20.00
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.