Сонгуулийн тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж бай­гаа. Энэ талаар Бүгд найрам­дах намын дарга Б.Жаргалсайхан байр суу­риа дахин илэрхийлжээ.

Тэрбээр “Энэ хорвоогийн үнэн үг гэвэл нэр дэвшигчид суртал­чил­гаагүй сонгуульд орох болдог. Төр барьж байгаа намууд төрийн албаа дайчлаад л булхайгаа хийчихнэ. Парламентын гадна байгаа улс төрийн намууд явж иргэдтэй уулзах хэрэгтэй байдаг. Гэтэл цаг хугацааны хувьд яагаад ч хүрдэггүй. Дээрээс нь төрийн албан хаагчдыг улстөржиж болохгүй гээд намуудын ажиллагаанд орол­цуулдаггүй. Сонгуу­лийг 21-хэн хоногт хийж болохгүй. Америкчууд сонгуулиа бүтэн жил хийдэг юм билээ. Манай иргэдийн мэдлэг боловсрол, улс тө­рийн чадвар маш хүнд. Иргэд ганцхан зүйл хүсч байгаа. Яаж мөнгө олох вэ гэнэ. Өөр бодож байгаа юм алга. Тийм учраас ухуулга сурталчилгааны хугацаа гурван сар байх нь зөв. Эрх баригч намууд булхай, луйвраараа уралдаж байна” гэжээ.